СЭЛЭНГЭ: Ажиллах хүч нийлүүлэх гэрээнд аймгийн удирдлагууд гарын үсэг зуржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг БНСУ-ын Данжинь хоттой хамтын ажиллагаа
эхлүүлээд 10 жил болжээ.
Хоёр талын
хамтын ажиллагаа үр дүнтэй байгаа аж. Тухайлбал Аймгийн
ИТХ-ын дарга Б.Нарантуяа БНСУ-ын Данжинь хотын дарга У Сон Хван болон хурлын дарга Ким
Дог Жун нарыг аймагтаа урьсан
байна.
Урилгын
дагуу дээрх хотын зочид Сэлэнгэ аймагт айлчилж, аймгаас Данжинь хотод ажиллах хүч нийлүүлэх гэрээнд аймгийн ИТХ-ын дарга
болон аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар гарын үсэг
зуржээ.
Энэхүү гэрээ
нь Сэлэнгэ аймгийн иргэдийн хувьд томоохон боломж юм. Өмнө нь тус хотоо аймгийн зарим сургуульд ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж нийлүүлж, хамтран ажиллаж байжээ.