СЭЛЭНГЭ: Жил бүр 1000 кг үр бэлтгэж, 2 сая тарьц, суулгац ургуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол
Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Сэлэнгэ аймаг “Тэрбум мод-Их ажлын эхлэл” уриан
дор зохион байгууллаа.
Сэлэнгэ
аймаг жил
бүр 1000 кг үр бэлтгэж, 2 сая ширхэг тарьц, суулгац ургуулан “Нийлүүлэгч аймаг”
болохоо зарласан. Энэхүү ажлын
хүрээнд доройтсон ойгоо нөхөн сэргээх, уур амьсгалын
өөрчлөлтийн улмаас цөлжилт, элсний нүүлтэд өртсөн талбайд хамгаалалтын ойн
зурвас байгуулах. Мөн төв
суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилго дор ажлаа төлөвлөн гүйцэтгэсээр байна.
Тухайлбал
“Сэлэнгэ-Алтан
намар 2022” нэгдсэн үйл ажиллагааны хүрээнд аймгийн төв Сүхбаатар сумын төр
төсвийн байгууллагын ажилтан албан хаагчид, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл,
сумдын Засаг дарга нар “Гэрэлт цогцолбор”-т 750 ширхэг нарс мод тарилаа. Тарьсан суулгацаа арчилж ургуулах ажлыг
тухайн байгууллага өөрөө хариуцан
ажиллана.
Энэхүү
компанит ажлын хүрээнд Сүхбаатар сумын зам талбай, нийтийн эзэмшлийн
орон сууцны орчинд мод тарих ажлыг цаашид ч үргэлжлүүлэн явуулах юм.