СЭЛЭНГЭ: Цэргүүд "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит Хилийн цэргийн 0101 дүгээр ангид 2021 оны 2 дугаар ээлжээр татагдсан хугацаат цэргийн алба хаагчид үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Монгол цэргийн нэр төр, алдар гавьяаны илэрхийлэл болсон аранзал тугандаа хүндэтгэл илэрхийллээ.
Ардын
хувьсгалын өлгий нутагт алба хааж, эх орныхоо тусгаар тогтнолын үнэ цэнийг бие
сэтгэлээрээ мэдэрсэн эрхэм дайчдаа Сэлэнгийн түүхийн дурсгалт газруудаар дахин зочлуулж,
Монгол Улс мөнхөд оршихын бэлгэдэл дархан хилийн сүлдэт баганадаа хүндэтгэл
үзүүлэх ёслолын үйл ажиллагааг өнөөдөр зохион
байгуулав.
Үйл
ажиллагааны явцад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж
буй "ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ.
Тэд
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын "Гэрэлт цогцолбор"-т мод тарин, үеийн
засуусдаа "Эх дэлхийн эрүүл энхийн төлөө, байгалаа хамтдаа
бүтээх"-ийг уриаллаа.