СЭЛЭНГЭ: “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хүлээлгэн өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх, Ч.Даваабаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ УИХ-аас баталсан 36-р тогтоолын бодлого, арга хэмжээний хөтөлбөрийг аймгийн ЗДТГ-т танилцууллаа.
Мөн тэрээр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржид “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг хүлээлгэн өглөө. Энэ тогтоолыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн даган мөрдөж байгаа ажээ.
Тэрбээр,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж аюулгүй
байдал” Үндэсний хөдөлгөөнд Сэлэнгийнхэн магнайлан оролцоно гэдэгт итгэл дүүрэн
байгаагаа илэрхийлж амжилт хүслээ.