СЭЛЭНГЭ: Тосгоны хүүхдүүд тоглоомын талбайтай болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн
Мандал сумын Хэрх тосгоны хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлэх тоглоомын газартай
болжээ.
Мандал сумын Засаг даргын ажлын
төлөвлөгөөнд тосгоны хүүхэд багачууд, оюутан залуус төдийгүй иргэдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл амьдралын хэв маягт чиглэсэн бүтээн
байгууллалтын
ажлыг хийж гүйцэтгэнэ хэмээн заасан байна.
Энэхүү төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлж, 2022 онд Сумын төсвийн хөрөнгө оруулалтаар
Хэрх тосгонд хийхээр
төлөвлөсөн тоглоомын талбайн бүтээн
байгуулалтын ажлыг
хийж сумын комисст
хүлээлгэн өгчээ.
Дээрх бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “И Эс Би Ай” ХХК ажилласан аж.
Энэхүү тоглоомын талбайн бүтээн
байгуулалтын ажлын хүрээнд 270м
урттай 5м-ийн өргөнтэй 5 урсгалтай гүйлтийн зам, стандарт бүхий шал, самбар, шийдтэй сагсан бөмбөгийн талбай, гар бөмбөг,, уртын хариалтын элсний талбай, хөдөлгөөн дэмжих тернижор, хөл бөмбөгийн талбай, сүүдрэвч, амралтын сандлууд, гарц орцны хогийн сав, хамгаалалтын хашаа
зэрэг
бүтээн байгуулалтыг хийсэн байна.
Энэхүү ажил нь сумын төсвийн 297.870.247 төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгджээ.