УИХ-ын 8 байнгын хороо хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын байнгын хороодын хуралдааныг зарлан хуралдуулахаар болжээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар байнгын хороодын дарга нарын нэрсийг тодруулсан байна. Тиймээс байнгын хороодын түвшинд даргынхаа асуудлыг хэлэлцсэний дараа чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулах гэнэ.
УИХ нийт найман байнгын хороотой. Байнгын хороодын дарга нарт дараах УИХ-ын гишүүдийг томилуулахаар УИХ дахь МАН-ын бүлгээс санал болгосон аж.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад Ж.Энхбаяр
Төсвийн байнгын хорооны даргад Ч.Хүрэлбаатар
Эдийн засгийн байнгын хорооны даргад Д.Тэрбишдагва
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргад Л.Энх-Амгалан
Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад Ц.Гарамжав
Хууль зүйн байнгын хорооны даргад Ш.Раднаасэд
Өргөдлийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад Н.Энхболд нарын нэрийг тодруулжээ.
Б.Туул