АСЕМ-ын зочид эхнээсээ нутгийн зүг мордлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРАСЕМ-ын Дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг манай улс энэ сарын 15-16-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Одоогоор ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук нар нутгийн зүг хөлгийн жолоо заллаа.
Эрхэм зочдыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас үдэж мордуулсан аж.
Дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалт нь “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө” сэдвийн дор болсон бөгөөд Европын 30, Азийн 21 орон, мөн хоёр олон улсын байгууллагаас өндөр үнэлгээ авав.
Б.Туул