Сүүлийн 24 цагт 84 өвчтөн эдгэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 137 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан
тохиолдол 14095 боллоо. Үүнээс Зуунмод суманд 34,
Жаргалантад 33, Цээлд 24, Борнуурт 8, Өндөрширээтэд 7, Баянхангайд 6,
Баянжаргаланд 6, Заамарт 5, Угтаалцайдамд 4, Эрдэнэсантад 4, Батсүмбэрт 4,
Сүмбэрт 2 тохиолдол батлагджээ.
Орон нутагт 149992 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 13921 өвчтөн эдгэрчээ. Халдвар аймгийн
хэмжээнд тархсанаас хойш тус өвчний хүндрэлээр нийт 53 өвчтөн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 1018 иргэн эмчлүүлж байгаагаас 354 насанд хүрэгч, 10 жирэмсэн эх, 55 нь хүүхэд байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 84 өвчтөн эдгэрчээ. Гэрийн өдрийн эмчилгээнд 408 насанд хүрэгч, 191 хүүхэд байна.
Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд
шинээр 39 иргэнийг хяналтад авч, 96 иргэн хяналтаас гарч, 1361 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад
байна.