Эмнэл зүйн шинж тэмдэг илэрвэл хугацаа алдахгүй эмчилгээ хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссын шуурхай штабын эрүүл мэндийн алба коронавирусний нөхцөл байдлын талаарх өнөөдрийн 16.00 цагийн мэдээллийг өглөө.
Аймгийн
хэмжээнд нийт 87 тохиолдол батлагдсаны гурав нь өнгөрсөн 24 цагийн хугацаанд
Сэлэнгэ суманд нэг, Хутаг-Өндөр
суманд хоёр нэмж бүртгэгдсэн байна. Халдварын тохиолдлуудаас 73 нь PCR шинжилгээгээр, 13 нь эмнэл зүйгээр батлагдаж, нэг халдвар зөөвөрлөгдсөн байна.
Өнөөдрийн байдлаар эмчлүүлж байгаа 14 иргэний биеийн байдал хөнгөн байна. Нийт
73 иргэн эмчлүүлж эдгэрчээ.
- Сүүлийн үед хүүхэд, залуучуудаар дамжин
халдвар тархах эрсдэл өндөр байна. Халдвар бүртгэгдсэн газар эмнэл зүйн шинж
тэмдэг илэрч, түргэвчилсэн шинжилгээгээр онош нь эерэг гарсан тохиолдолд
хугацаа алдахгүйгээр эмчилгээ хийж байна. Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумын Эрүүл
мэндийн төв халдвар авсан иргэдийг шуурхай эмчлэх талаар боломжтой арга хэмжээ
авч өвчтөний биеийн байдлыг хүндрүүлэхгүй эдгэрүүлэхэд хүчин чармайлт гарган
ажиллаж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа мэдээллээ.