Сургалтын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-11-11 15:07:31

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комисс хуралдаж, аймгийн хэмжээнд сургалтын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоож, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргалаа.

“Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, хүүхэд харах төв, цэцэрлэг, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, сургалтын байгууллага болон үзвэр үйлчилгээний байгууллага, олон нийтийг хамарсан хурал, цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, соёл урлаг, тоглоомын газруудын үйл ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 23.00 цаг хүртэл түр зогсоох боллоо. Мөн архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг тухайн өдрийг дуустал түр хязгаарлав.

Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг түр зогсоосон хугацаанд жирэмсэн болон тав хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд, өрх толгойлсон ажилтанг гэрээсээ ажиллах боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авч ажиллах, сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, цэцэрлэг, дотуур байрны хүүхдүүдийг эцэг, эх, асран хамгаалагчдад хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ гэж аймгийн Онцгой комисс мэдээллээ.

相关新闻