Их аварга Хакүхо 14 давж 37 дахь түрүүгээ авах нь тодорхой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-05-22 11:01:26

Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн 14 дэх өдрийн барилдаанд дараалан 13 давсан 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 70 дахь Их аварга Д.Бямбадоржийг ёрикири мэхээр давснаар энэ башёд түрүүлэх нь тодорхой болж дээд амжилтаа 37-д хүргэж чадлаа.

Японы Эзэн хааны цомыг 37 дахь удаагаа хүртэх Их аварга Хакүхо энэ башёд нэг ч уналгүй түрүүлбэл 12 башёд нэг ч уналгүй 15 давсан түүхэн амжилтын эзэн болно.

Энэ өдрийн бас нэг сонирхолтой барилдаан бол 71 дэх Их аварга Какурюү М.Ананд, озэки Кисэносато нар хүч үзсэн бөгөөд Их аварга озэкид ямар ч боломж өгөлгүй давсан юм. Кисэносатог нэг ч уналгүй түрүүлбэл ёкозүна цол хүртээнэ хэмээн Сумогийн холбоо хэлж байсан ч тэр өнөөдрийн барилдаанд өвдөг шороодсноор боломжгүй боллоо.

Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны тавдугаар сарын тэмцээн Нацү башёгийн 14 дэх өдрийн барилдаанд манай маэгашира цолтой бөхчүүдээс Сэйро А.Өнөболд Шохозанд, Тамаваши Мёогирюүд, Такайнова Нишигикид өвдөг шороодсон хоёрт эрэмбэтэй байгаа Ичиножёо Окиноумид унаснаар Маэгаширагийн 4 бөх 50 хувийн амжилтаа үзүүлж чадсангүй. Энэ өдөр Японы озэки цолтнууд Котошёогикү Ёшиказег, Гойедо Тэрүнофүжиг тус тус давлаа.

Өнөөдөр 69 болон 71 дэх Их аваргууд болох Хакүхо М.Даваажаргал, Какурюү М.Анандтай барилдах бол 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж, озэки Кисеносатотой хүч үзэн барилдахаар оноолт таарсан байна.

Д.Өлзий

 

相关新闻