Татвар төлөгчдийн өдрийг тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-09 15:39:16

Ховд аймгийн Татвары алба 1999  оноос Засгийн  газрын шийдвэрээр жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдөр” –ийг тэмдэглэх болсноос хойш 17 дахь удаагаа уламжлал болгон тэмдэглэж байна.

Ховд аймгийн татварын хэлтсийн дарга Б.Зоригоо, “Татвар төлөгч танд баярлалаа” уриан дор тэмдэглэж байгаа “Татвар төлөгчдийн өдөр” –ийн мэндийг хүргэж, "татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, улсын төсвийг бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байна. Монгол Улсын төсвийн дийлэнх хувийг татвар төлөгчид бүрдүүлдэг. Ховд аймгийн татварын хэлтэстэй харилцагч татвар төлөгч  2015 онд 10 760 677.1 мянган төгрөгийн татварыг төсвийн орлогод  оруулж  улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр орууллаа” гэж мэдээллээ.

Ховд аймаг А.Бямбасүрэн

相关新闻