Жүдочид мөнгө, хүрэл медаль хүртээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-26 14:03:28

Гүржийн Тбилис хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох Гран при тэмцээний эхний өдөр манай жүдочид нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.

Тухайлбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д гавьяат тамирчин Д.Амартүвшин мөнгө, дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар хүрэл медаль авсан бол эмэгтэй жүдочдоос 52 кг-д А.Цолмон шагналт VII байр эзлэв. Тус тэмцээнд дэлхийн 67 орны эрэгтэй 230, эмэгтэй 163, нийт 393 жүдоч өрсөлдөж байгаа юм. Монголын баг тамирчдыг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар ахалж байгаа бөгөөд эрэгтэй 6, эмэгтэй 4 бөх барилдах юм.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэй 73 кг, 81 кг, эмэгтэй 63 кг, 70 кг жингийн барилдаан болно. Манай улсаас эрэгтэй 73 кг-д Г.Одбаяр, 81 кг-д О.Ууганбаатар, эмэгтэй 63 кг-д Б.Мөнгөнчимэг, 70 кг-д Ц.Наранжаргал нар хүч, ур чадвараа сорин барилдана.

Д.Өлзий

相关新闻