Чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-19 15:52:29

УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойшхи хуралдаан 15:40 минутад эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэдгийг танилцуулав.

Уг асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг хоёр удаагийн завсарлага аваад буй. Нэмэлт завсарлагын хугацаа дууссан тул өнөөдөр ийн хэлэлцэж байна. МАН-ын бүлэг эл асуудлаар Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж байгаа тул хуралдаанд оролцоогүй хэвээр байна.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻