Архи зарахыг хориглосон өдөр ч согтуучууд байсаар байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Бүрэгхангай суманд долоо хоног бүрийн мягмар гарагт архи согтууруулах ундаагаар үйлчилдэггүй. Гэсэн ч ямгмар гарагт ч согтуу хүмүүс явцгааж л байдаг тухай иргэд нь ярьж байна.
Саяхан “Архигүй Булган” хөтөлбөрийн хүрээнд “Сайхан Монгол” төрийн бус байгууллагатай хамтран тус суманд соён гэгээрүүлэх ажлыг 5 хоног зохион байгууллаа. Уг арга хэмжээнд зорилтот бүлгийн 50 иргэн, дунд сургуулийн 75 сурагч, 5 байгууллагын төрийн алба хаагч нарыг хамрууллаа. Архины хор хөнөөл, иргэдийн мэддэг хэрнээ санамсаргүйгээр гаргадаг архитай холбоотой хууль дүрэм, хожим нөлөөлж болох уршиг, үр хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг зэрэг олон талын сэдвийг хамарсан үр дүнтэй үйл ажиллагаа болсонд Бүрэгхангай сумын иргэд баяртай байлаа. Энэ тухай тус сумын олон нийтийн цагдаагийн ажилтан Б.Гүрдолгор мэдээллээ.
П.Батням