Б.Алимаа :“Үндэсний бичгийн цагаан толгойн баяр”-ыг тэмдэглэдэг болоосой гэж мөрөөддөг
- "Монголын сайхан бичигтэн-2020" улсын 24-р уралдаанд хоймор нутгийн багш, сурагчид 6 ангилалд амжилттай оролцож, улсад тэргүүлсэн. Энэ удаа Мэргэжлийн багш нарын ангилалд Тэргүүн байр эзэлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод эрдэм” ЕБС-ийн Монгол хэл, бичгийн багш Батсуурийн Алимаатай ярилцлаа. Тэрбээр тус уралдаанд 13 дахь жилдээ оролцож энэ удаагийнхад түрүүлсэн бөгөөд “Монгол соёлын алтан ганжир, монгол бичиг минь зүг бүрт түгэн дэлгэрч, ач ивээлээ хайрлах болтугай” гэдгийг онцолж байлаа.
1510天