Эмч нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардан жагслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-07-03 16:02:13

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар Эрүүл мэндийн салбарынхны хөдөлмөрийг бодитоор үнэлж, цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлэх тэмцэлд  нэгдэж Хотгойдын баатар Чингүнжавын талбайд жагслаа. 

   

Эмч, ажилтнууд “Бид цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байна”, “Бидэнд нэг удаагийн урамшуулал хэрэггүй”, “Бидний хөдөлмөрийг бодитоор үнэл”, “Улаан, ногоон бүсээр ялгаварлахгүй бай” гэсэн бичиг барьж,  цалингаа 2 дахин нэмэгдүүлэхийг шаардлаа. Тус аймгийн хэмжээнд 1500 гаруй иргэн эрүүл мэндийн салбарт ажилладаг бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж байгаад 100 гаруй эмч, ажилтан коронавируст халдвараар өвчлөөд байгаа ажээ.



相关新闻