Хөвсгөл аймгийн хэмжээнд өнөөдрөөс хөдөлгөөнийг бүрэн нээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-07-09 11:11:05

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Онцгой комисс Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу 7 дугаар сарын 9-ний өдрийн 6.00 цагаас эхлэн хөдөлгөөнийг бүрэн нээхээр болжээ.

Мөн архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон байсан хугацааг цуцалсан байна. Хэдийгээр зорчих хөдөлгөөнийг бүрэн нээсэн хэдий ч тус аймгийн ихэнх суманд халдвар тархсан эрсдэл өндөр байгаа учраас аялал зугаалгаар яваа иргэд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан явах хэрэгтэй гэдгийг аймгийн Шуурхай штабын дарга М.Хуягбаатар анхаарууллаа.

 

相关新闻