ХӨВСГӨЛ: Жарганатын голыг зорих аялал эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-12-03 12:46:01

Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутаг дахь Жарганатын гол үлгэрийн мэт үзэсгэлэн төгс гоёлоо өмсөж, өвлийн аялагчид зорьж эхэлжээ.


Рэнчинлхүмбэ сумын төвөөс 5 км зайтай байдаг Жарганатын гол -50 хэмд хөлддөггүй учраас нутгийн иргэд амьд устай гэж ярьдаг.


Голын харзанд өвлийн улиралд иргэд их ордог бөгөөд маш дулаахан, дотор нь ургасан өвс ургамал ногооноороо цэцэглэн ургасаар байдаг юм.


Мөн голын уур манан ойр орчмын мод бутыг цантуулж, өвлийн улиралд маш үзэсгэлэнтэй болдог учраас гадаад, дотоодын аялагчид зорин очиж, зургаа татуулдаг болсон байна.


Голын ус маш гүнээс гардаг тул зуны улиралд их хүйтэн байдаг.


Жарганатын гол Улаанбаатараас 973 км, Мөрөн хотоос 245 км, Рэнчинлхүмбэ сумаас 5 км-ийн зайд байдаг.





相关新闻