ХӨВСГӨЛ: Цахим системээр газар эзэмших хүсэлт гаргасан 2500 иргэнд газар олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-11-27 17:54:23

Мөрөн, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын ээлжит хуралдаанаар Түнэл, Мөрөнгийн газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.


Төлөвлөгөөний төслийг ГХБХБГ-ын дарга Х.Идэр танилцуулж, цаашдын хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.


Мөрөн суманд 2020–2024 оны хооронд нийт 2,500 иргэн цахим системээр газар эзэмших хүсэлт гаргасан байна.


Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар шинэ суурьшлын бүсийн хөгжлийг дэмжих, иргэдийн газар эзэмших хүсэлтийг үе шаттайгаар шийдвэрлэх зорилтын хүрээнд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тулгуурлан газар олголтыг зохион байгуулахаар шийдвэрлэж, Мөрөн болон Түнэл сумдын хамтарсан ажлын хэсгийг байгуулж ажиллах чиглэл өгөв.


Энэ хүрээнд Хөх толгойн бүсэд газар олгохоор төлөвлөсөн байна.


Газар олголтын үйл явцыг ил тод, шударга, цахим хэлбэрээр зохион байгуулахын зэрэгцээ шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж ажиллана гэдгийг аймгийн удирдлагууд хэллээ.


Хуралдаанд Түнэл, Мөрөн сумын удирдлагууд болон газрын даамлууд оролцож, хоёр сумын нутаг дэвсгэрт шинээр төлөвлөж буй суурьшлын бүсийн зохион байгуулалт, газрын нөөц, иргэдийн газрын хэрэгцээний талаар

 

 

相关新闻