Хөвсгөл нуурт 65 гол, горхи цутгаж ганцхан Эгийн гол эх аван урсдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол орны хойд хэсэгт байрлах цэнгэг уст Хөвсгөл нуур нь Хорьдол сарьдгийн өндөр уулсаар хүрээлүүлэн далайн түвшнээс дээш 1650 метрт өндөрт оршдог.
Хөвсгөл нуур эзэлхүүнээрээ манай улсын хамгийн том нуур бөгөөд хамгийн гүн нуур юм.
Дэлхийн цэнгэг усны нөөцийн 0.4 хувь, Монгол орны гадаргын усны нөөцийн 74.6 хувийг дангаараа эзэлдэг Хөвсгөл нуур нь дэлхийд хамгийн гүн цэнгэг устай, нэн эртний нууруудын нэг юм.
Нуурт 65 гол, горхи цутгаж, Эгийн гол эх аван урсдаг.
Нуурын урт нь 136 км, өргөн нь 36.5 км, эргийн шугамын урт нь 414 км, хамгийн гүн нь 262 м, усан мандлын талбайн хэмжээ 2760 км.кв, усны эзэлхүүн 383.3 км.куб байдаг.
Хөвсгөл нуур болон түүний цутгал
голууд, Эгийн голын усны чанарыг Байгаль орчны шинжилгээний лабораторид болон “Гадаргын усны бохирдлын
индекс”-ийг үндэслэн тооцоход гадаргын усны цэврийн зэргийн ангиллын маш цэвэр,
цэвэр гэсэн ангилалд хамрагдаж байна гэж Хөвсгөл нуур Эгийн голын сав газрын захиргаанаас мэдээллээ.

Ulaanbaatar