Цагдаагийн газрын алба хаагчдад техник хэрэгсэл гардуулан өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-07-06 17:04:36

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-өөс аймгийн Цагдаагийн байгууллагын албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх зорилгоор 16 сая төгрөгийн үнэ бүхий компьютер, техник хэрэгслийн дэмжлэг үзүүллээ.

 

Техник хэрэгслүүдийг аймаг, сумын удирдлагууд Цагдаагийн газрын албан хаагчдад гардуулан өгсөн юм.

“Мөрөн суманд сүүлийн жилүүдэд гэмт хэргийн гаралт буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь Цагдаагийн байгууллага болон төрийн байгууллагуудын ажлын хамтын ажиллагааны үр дүн юм” гэдгийг Мөрөн сумын ИТХ-ын дарга Б.Нямдаваа энэ үеэр онцоллоо. Үүнээс гадна тус цагдаагийн газарт тун удахгүй 80 сая төгрөгийн өртөг бүхий эргүүлийн 5 автомашин хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа аж.

 

相关新闻