БАЯНХОНГОР: Тэмээчдийн амьдралд бодит өөрчлөлт авчрах бодлогын хэрэгжилт чухал байгааг онцлов
Баянхонгор, 2024 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын ивээл дор Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, Тэмээн холбооноос хамтран зохион байгуулж буй “Монголын тэмээн соёл” улсын зөвлөгөөн, баяр наадам Баянхонгор хотноо болж байна. Зөвлөгөөнд УИХ-ын дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон эрдэмтдийн төлөөлөл, Монголын тэмээчдийн холбоод, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд, Завхан, Сүхбаатар, Баян-Өлгий аймгийн тэмээчид, зочид төлөөлөгчид оролцож байна.
488天