БАЯНХОНГОР: Агаарын хэм харьцангуй тогтвортой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-02-06 16:05:04

Баянхонгор, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Энэ сарын 9-нд говийн нутгаар салхи 10-15м/с хүрч цасан шуурга шуурахыг УЦУОША-наас мэдээллээ. Агаарын хэмийн тухайд харьцангуй тогтвортой байхыг мөн мэдээлэв.


Энэ сарын 6-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр,

Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -18...-23 градус, Заг, Байдрагийн Хүрэн бэлчир шөнөдөө -36..-41 градус, өдөртөө -21...-26 градус байх бол говь, хээр талын нутгаар шөнөдөө -23..-28 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна.


Өнөөдрийн байдлаар, Байдраг 15 см, Галуут 13 см, Баянбулаг, Бөмбөгөр, Гурванбулаг, Хуучинжинст 10 см, Хүрээмарал,  Баянхонгор 8 см, Баянговь, Баянлиг 7 см, Бууцагаан 6 см, Шаргалжуут 5 см, Эрдэнэцогт 4 см, Шинэжинст, Хориулт 3 см, Баян-Өндөр, Баянцагаан 2 см, Баацагаан, Эхийнгол 1 см цасан бүрхүүлтэй байна. 

相关新闻