БАЯНХОНГОР: Ч.Батмөнхийн цуглуулгад Энх-Амгалан хааны шаазан баримал 10 гаруй бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-02-15 16:54:31
Баянхонгор, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төв, дөрөвдүгээр багт оршин суугч Ч.Батмөнх, гэргий М.Цэвэлмаагийн хамтаар хуучны Монгол үйлдвэрийн шаазан эдлэлүүдийг цуглуулаад 20 шахам жил болж байна.

Ч.Батмөнх 11 хүүхэдтэй айлын отгон хүү бөгөөд эцгийн гал голомтоос Энх-Амгалан хааны шаазан баримал уламжлагдан иржээ. Тэгээд ахин хоёрыг худалдан авснаас хойш улам баяжуулсаар өдгөө 100 хол давах тооны цуглуулгатай болжээ. "Одоо миний цуглуулгад Энх-Амгалан хааны шаазан 10 гаруй бий. Тамгатай, тамгагүй, нүд, хөмсөг гээд хийц бүр нь ялгаатай. Өвөр дээрх хүү, охины тоо нь хүртэл өөр байдаг. Сайн ажиглавал яг нэг ижил шаазан тун ховор юм билээ" хэмээн Ч.Батмөнх хуучиллаа.

Цуглуулгын олонх нь 1930-1956 оны шаазангууд бөгөөд бүгд л монгол үйлдвэрийнх. Мөн тухайн үед шаазангаас гадна ясаар хийгээд, шаазангаар бүрсэн бүтээлүүд ч байдаг бөгөөд Ч.Батмөнхийнд тийм хийцийн гүц ч бий ажээ.

Мөн тэднийх шаазан эдлэлээс гадна хуучны гэх эд хэрэглэлийг ч цуглуулдаг. Тухайлбал, хөөрөг, хуучны гар тээрэм /гурилын/, жин - туухай, хөгжмийн зэмсгүүд зэрэг ховор нандин зүйлс олон байдаг байна. 



















相关新闻