Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурорын томилгоо
АТГ-ын дарга, дэд
даргын талаар эрх зүйн шинэ орчин үүссэнтэй холбогдуулан хугацаанаас нь өмнө
огцруулахад хүрвэл ҮАБЗ зөвлөмжөө УИХ-д хүргүүлж эцсийн шийдвэрийг парламент
гаргана.
Дээрх хуулиудад
орсон нэмэлт өөрчлөлтийг дагаж гарсан үйл явдлыг өнгөрсөн хугацаанд ажиглахад
Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг улсын хэмжээний 511 шүүгчийн дотроос, тэр тусмаа
Дээд шүүхийн шүүгчдийн дундаас хайлаа. Улсын прокурор түүний орлогч нарын хувьд
прокурорын системд ажиллаж байгаа 433 прокурорын дундаас гаргаж ирэх нь
тодорхой боллоо. Энэ бол хууль хяналтын байгууллагын удирдлагад тохиолдлын гэх
юм уу гадны хүн (өмгөөлөгч М.Алтанхуяг, улстөрч Д.Дорлигжав, цагдаа М.Энх-Амгалан) томилогддог, гэнэтийн үйлдэл давтагдахгүй
бололтой.
2248天