ТОЙМ
Онцгой дэглэм
“Буруу замаар будаа тээвэл, буцахдаа шороо тээнэ” гэж үг бий. Түүн лүгээ нэгэн адил 49 хувийг худалдан авах ажиллагаа анхнаасаа хуулийн хүрээнд яваагүй юм билээ. Энэ нь хувьчилж авсан тэдний алдаа биш. Харин Ч. Сайханбилигийн тэргүүлж байсан Засгийн газрын гаргасан процедурийн алдаа гэж мэргэжилтнүүд хэлдэг. Нэг үгээр хэлбэл УИХ-аас шийдвэр гаргуулах ёстой байжээ. Гэвч  Засгийн газар бие дааж шийдсэн байна. Энэ талаар УИХ 2017 онд 23 тогтоол гаргаасан. Тэрхүү тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж “Монголын зэс” корпораци Цэцэд хандсан байдаг. Цэцээс Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн юм. Үндсэн хуулийн хүрээн дэх шийдвэрийн төгсгөл ийм байхад,  Захиргааны хэргийн шүүх корпорацийн  гомдлоор дээрх асуудлыг хүлээн авч өөрөөр шийдвэрлэсэн байна (Засгийн газрыг унагасан). Эрдэнэт үйлдвэрийн бие дааж шийдвэр гаргах боломж хуулийн хүрээн дэх хоёр өөр шийдвэрийн дунд одоогоор  хязгаарлагдмал болжээ. 
2276天
Савнаасаа хальсан сангуудын мөнгө
Боловсорлын сан гэж нэг ёроолгүй сав байдаг юм байна. Ёстой ичиж үхмээр... Тэнд 74 мянган мэргэжлийн депилом барьцаанд байгаа. Тус сангаас 52 сая ам. доллар зээлүүлжээ. Зээлүүлэх бол нэг хэрэг,  түүнийг эргүүлж төлөх ёстой. Эргэн төлөлт тус санд  тэг гэж хэлж болно. Зээлээ төлөөгүй эрхэмүүдийн ангилал зэрэглэлийг авч үзвэл “шударга үнэн”-ий дуу хоолой болж яваа энэ цагийн улстөрчид, түүний үр сад, бүр давраад тэдний цүнхчид байх жишээтэй.  Цүнхчин залуусийн улс төрд орж ирсэн түүх их сонин, дандаа л нэгээс нөгөөрүү урваж явсан байдаг. Ингэж “улааныг үзэж урвадаг, шарыг харж шарвадаг” залуус сангийн хөрөнгөөр тоголж явсан байх юм. Ийм учраас ичиж үхмээр гэж дээр хэлсэн хэрэг шүү дээ. Энэ сангийн хувьд зээл олгодогч эргүүлэн төлөх механизм нь маш сул. Түүнийг шийдвэр гаргагчид бүгд мэддэг. Гэхдээ сайжруулах талаар өнгөрсөн хугацаанд ямар нэг алхам хийгээгүй. Тус сангийн зээлийн эргэн төлөлт сул байх нь улстөрчид, шийдвэр гаргагчдын хувьд  нэг нь нөгөөдөө  тал засдаг хамгийн том боломж байсан бололтой.
2279天