Малын өсөлтөд нөлөөлдөг ган зуд
Монгол мал сүүлийн жилүүдэд жилд
дунчаар 5-6 саяар
өсч байсан гэж ойлгож бас болно. Түүнийг урьд жилүүдийн малын тооллогын
дүнгээс хараарай. Тухайлбал 2015 онд 55
сая 957 мянга 600 толгой малтай байсан
аж. Харин 2016 онд 61 сая 549 мянга 236
толгой малтай болсон байна. Малын цэвэр
өсөлт нь тэр жил таван сая 924 мянга 436
тоо, толгойд хүрчээ. Гэтэл 2018 оны мал тооллогын урьдчилсан дүн гарахад, 2017
оныхоос ердөө 244 мянгаар 700-аар мал өслөө. Өнгөрсөн жил хорогдсон мал (2 сая216 мянга 47), хүлээн авсан
төл (2017
оныхоос 2 саяар
дутуу)
нийлээд дөрвөн сая гаруй байж болохоор байна. Хэрэв ийм
хэмжээний мал хорогдож, цөөн төл хүлээж
аваагүй цаг сайхан байсан бол монгол мал урьдын адил өсөх (5 саяар) магадлал өндөр байсан аж. Зуны ган, өвлийн
зуд мал бага (244мянга 700)-аар өсөхөд хүчтэй нөлөө үзүүлж байгааг
эндээс харж болох байна. Энэ бол мал аж
ахуй байгалиас хараат хэвээрээ байгааг харуулсан бодитой тоон баримт.
2345天