ТОЙМ
Махны салбарын эерэг дүр төрх
Тус салбарынхан  2018 оны эхний 11 сарын байдлаар 43,2 мянган тн  мах экспортолжээ. Засгийн газрын  2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт мах, махан бүтээгдэхүүний экспортыг 50 мянган тн-д хүргэх зорилт тавьжээ . Энэ зорилтын хэрэгжилт оны эхний 11 сарын байдлаар 88 хувьтай байна. Харин 2018 оны эцэст бүрэн биелэх боломжтой гэж ХХААХҮЯ мэдээллээ. Махны экспортын орлого 104 сая ам.долларт хүрчээ. Махны экспортийн  хэмжээ өсч тавьсан зорилтод хүрэх нь. Энэ бол сайн мэдээ. Махны  гадаад зах зээлээ тэлэхийн тулд БНХАУ, ОХУ Вьетнам, Казакстан улсын өөр өөр бүс нутгуудтай  хэлцэл хийж хамрах хүрээг нь өргөжүүлэх  гэнэ Харин шинэ зах зээлд нэвтэрхийн тулд Саудын Араб, Хонконг, Узбекистан, Кувейт улстай яриа хэлэлцээр эхлүүлсэн гэж энэ салбарынхан ярьлаа. Энэ бол махны экспортын өнөөдрийн болон маргаашийн дүр төрх билээ. 
2352天
Улстөрчдийн нүүдэл суудал
Эдгээр улс төрийн шийдвэр амьдралд хэрэгжих явцдаа Ерөнхий сайд У. Хүрэлсүхийг огцруулах асуудлыг УИХ хэлэлцэхэд хүрэглээ. Ерөнхий сайдыг УИХ-ын санал хураадтад оролцсон 73 гишүүнээс 40 нь огцруулах шаардлагагүй гэж үзнээр тэр суудлаа хадгалж  үлдлээ. Харин пүрэв гаригт УИХ-ын дарга М. Энхболдыг огцруулах нүүдэл зарим гишүүд эхлүүллээ. Түүнд УИХ-ын 38 гишүүн гарын үсэг зурлаа. Мөн  УИХ-ын нэр бүхий гишүүд, УИХ-ын болон Засгийн газрын 14 давхар дээлтэй гишүүн чуулган хуралдах боломжгүй болгож байна гэж Үндсэн хуулийн цэцэд хандан  дараагийн нүүдлийг хийлээ. ЖДҮ-ийн сангаас зээл авсан  улс төрийн албан тушаалтан сайд Б. Батзориг, Монгол улсын ерөнхий Аудитор Д. Хүрэлбаатар, дэд сайд Ш.Лхамсүрэн, ТӨБЗГ-ын дарга Н. Ням-Осор энэ нүүдэлд өртөн суудал сэлгэлээ. Одоо УИХ д БСШУС сайд Ц. Цогзолмаа, ЗТХ-ийн сайд сайд Я. Содбаатар нарын суудлыг сэлгэх үйл ажиллагаа хэлцэгдэж байгаа билээ. 
2358天
Нийслэлд утааны гурван голомтод 198 мянга 337 өрх нүүрс түлж байна
БОАЖ сайд Н. Цэрэнбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд нар 2018 онй 07 дугаар сарын 16-ны А/226- А/619 тоот хамтарсан захирамжаар нийслэлийн агаарын чанар (утааг арилгах)-ыг сайжруулах голомтыг шинэчлэн тогтоожээ.Утааны нэгдүгээр голомт, Сонгинохайрхан дүүргийн 2,3,4,5,6,7,8,9,10,11,19,23,24, 25,26,27,28,30,31, Баянзүрх дүүргийн 2,4,5,9,17,19,20,21,22,24,27, Чингэлтэй дүүргийн 7,8, 9,10,11,12,13, 14,15, 16,17,18,19, Сүхбаатар дүүргийн 9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20, гэсэн 55 хорооны 130 мянга 706 өрхийг хамруулжээ. Харин хоёрдугаар голомтод, Сонгинохайрхан дүүргийн 1,20,21,22,32, Баянзүрх дүүргийн 8,10,11,12,13,14,16,23,28, Баянгол дүүргийн 9,10,11,20,21,22,23, Хан-Уул дүүргийн 4,5,6,7,8,9,10,11,12,13,14,16 гэсэн 33 хорооны 65 мянга 976 айл өрх гэж тооцсон аж. Тэгвэл гуравдугаар голомтод, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны 1655 өрх байгаа аж. Одоогоор  нийслэлд нийт 198 мянга 337 өрх нүүрс түлж утаа “үйлдвэрлэж” байгаа юм байна. Утааны голомтыг дугаарлан тогтоохдоо 2015-2017 оны хооронд  өвлийн улиралд агаарын бохирдолыг хэмжихээр Баянхошуу, Толгойт МҮОНРТ, Зуун айл, Баруун дөрвөн замд  байрлуулсан автомат суурин харуулуудын ажиглалтын 50 хувьд утаа стантаартаас давсан байжээ. Мөн агаар дахь хүхрийн давхар исэл нэгдүгээр голомтод 10-30 дахин давсан тохиолдол удаа дараа бүртгэгдсэн гэнэ. Ийм байдал мөн утааны хоёр, гуравдугаар дугаар голомтод 2,5-8 дахин их гэж тэмдэглэгдсэн байжээ. Түүнийг үндсэлэн утааны голомтыг шинэчлэн тогтоосон талаар захирамжид дурьдсан байна.
2361天