Р.Кеннеди сонгуулиас нэрээ татаж, Д.Трампыг дэмжлээ
ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 24 /Reuters/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшигч Роберт Кеннеди сонгуулийн кампанит ажлаа зогсоож, Ерөнхийлөгч асан, Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трампыг дэмжиж байгаагаа мэдэгджээ. Тэрбээр баасан гарагт Аризона муж улсад үг хэлэх үеэрээ ийнхүү мэдэгдсэн байна.
282天