ХАМАС-т барьцаалагдсан хүмүүсийг суллах асуудлаарх хэлэлцээг сэргээх арга замыг хэлэлцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕЛЬ-АВИВ, 2024 оны аравдугаар сарын 14 /TASS/. Израилын аюулгүй байдлын ерөнхий газрын /ШАБАК/ дарга Ронен Бар ням гарагт Каир хотод нууцаар айлчилж, Египетийн тагнуулын газрын дарга Аббас Камелтай уулзсан тухай “Walla” мэдээллийн цахим хуудсанд мэдээлжээ.
Хоёр улсын тусгай албадын дарга нарын уулзалтын үеэр барьцаалагдсан хүмүүсийг суллах тухай мухардал ороод байгаа яриа хэлэлцээний талаар хэлэлцсэн гэж айлчлалын талаар мэдээлэл бүхий эх сурвалж мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Палестины ХАМАС хөдөлгөөний удирдагч Яхья Синвар Катарын Доха хот дахь тус байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, тэднээр дамжуулан Катар, Египетийн зуучлагчидтай дахин холбоо тогтоогоод байгаатай холбогдуулан Ронен Бар Египетийн тагнуулын газрын даргатай барьцаалагдсан хүмүүсийг суллах асуудлаарх хэлэлцээг сэргээх арга замыг хэлэлцжээ. Түүнчлэн хоёр сарын өмнө “Рафах” шалган нэвтрүүлэх цэгийг хаасны дараа үүссэн хямралыг шийдвэрлэх гарц шийдлийг хэлэлцсэн байна. Ронен Барын ажлын алба эл мэдээлэлд тайлбар өгөх хүсэлтэд татгалзсан хариу өгчээ.