The Diplomat: Монгол Улс Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг анх удаа зохион байгууллаа
ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 30 /The Diplomat/. Монгол Улс 1995 оны Бээжингийн тунхаглал ба Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрөөр хүлээсэн үүрэг амлалтаа дахин нотолж, Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулснаар Монгол Улсын феминист гадаад бодлого дахин нэг үсрэлт хийлээ. Энэхүү чуулга уулзалтыг Монголын Эмэгтэйчүүдийн холбоог үүсгэн байгуулсны 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан юм. Наймдугаар сарын 22-23-ны өдрүүдэд болсон чуулга уулзалт нь дэлхийн эмэгтэй удирдагчдын хувьд асуудлуудыг “нэгдмэл фронтоор” хэлэлцэж, шийдэл хайх механизм боллоо.
275天