В.Путин, Ши Жиньпин нар "бүх тулгамдсан, чухал асуудлыг" хэлэлцлээ
МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй цахим уулзалт хийлээ. Хоёр улсын удирдагчдын уулзалт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын төрийн тэргүүн Жо Байдентай цахимаар уулзсанаас долоо хоногийн дараа болсон юм. АНУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн В.Путиний уулзалт хоёр цаг үргэлжилсэн бол Хятадын удирдагчтай 90 минут орчим ярилцсан байна.
1351天