"Эрдэнэс сольюшинс", "Ард санхүүгийн нэгдэл", "Женко тур бюро" ХК-ийн ханш хамгийн их өсөв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдрийн арилжаагаар 38 ХК-ийн 375,838 хувьцааг 184,500,709 төгрөгөөр арилжив. 18 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Эрдэнэс сольюшинс" (AMT 11.11%), "Ард санхүүгийн нэгдэл" (AARD+10.53%) болон "Женко тур бюро" (JTB +8.06%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай би ойл" (HBO-14.18%), "Хөвсгөл алтан дуулга" (ADU -6.44%) болон "Гермес центр” (HRM -3.23%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
1098天