УУХҮЯ, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран ажиллах Санамж бичиг байгуулав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран ажиллах Санамж бичиг байгуулахаар харилцан тохиролцож, өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, МУУҮА-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа нар Санамж бичигт гарын үсэг зурлаа.
1052天