Б.Жавхлан: Засгийн газрын зээлжих эрхийн зэрэглэл нэг шатаар ахисан
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдааны дараагаар Сангийн сайд Б.Жавхлан товч мэдээлэл өглөө. Тэрээр Монгол Улсын Засгийн газар газар нутгаа барьцаалан БНХАУ-аас их хэмжээний зээл авах гэж байна, ирээдүйгээ өрөнд оруулах гэж байна гэсэн шуугианы талаар тайлбар хийлээ. Энэ нь буруу, ташаа, улстөрийн зорилго агуулсан олон нийтийн сүлжээ, зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж буй хариуцлагагүй яриа болохыг тэрээр няцааж, энэ талаар хариу болгон УИХ болон Засгийн газар дээр болсон хэд хэдэн удаагийн уулзалт дээр өмнө нь удаа дараа мэдээлж, Сангийн яамнаас нээлттэйгээр тодорхой хариу өгч байсныг өгүүллээ. Гэсэн хэдий ч энэ буруу ташаа мэдээлэл зогсохгүй, өнөөдөр ч үргэлжилсээр буйг хэллээ.
1069天