Статистикийн бизнес регистрийн санд 279.9 мянган хуулийн этгээд бүртгэгджээ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Статистикийн бизнес регистрийн санд 2025 оны эхний 9 сарын байдлаар 279.9 мянган хуулийн этгээд бүртгэгджээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 29 мянгаар, өмнөх улирлынхаас 8.6 мянгаар нэмэгджээ. Тодруулбал, 3 дугаар улиралд 8.6 мянган хуулийн этгээд шинээр нэмэгдэж, 0.3 мянган хуулийн этгээд татан буугдсаныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
14天