Статистикийн өдрийг "Чанартай статистик мэдээллийг хүн бүрд" уриан дор тэмдэглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-20 12:25:42

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Дэлхийн статистикийн өдрийг энэ онд "Чанартай статистик мэдээллийг хүн бүрд” уриан дор тэмдэглэж байна.


НҮБ-ын Статистикийн комиссын 41 дүгээр чуулганаар дэлхийн улс орнуудын статистикийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр 10 дугаар сарын 20-ныг “Дэлхийн статистикийн өдөр”-өөр сонгожээ. Улмаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2015 оны тогтоолоор Дэлхийн статистикийн өдрийг таван жил тутамд тэмдэглэж байхаар шийдсэн аж.


Дэлхийн статистикийн өдрийг 2010 онд "Чанартай үйлчилгээ, мэргэжлийн ур чадвар ба нэгдмэл байдал", 2015 онд "Сайн мэдээлэл, бодлого, шийдвэр, сайхан амьдрал",  2020 онд "Найдвартай тоон мэдээллээр эх дэлхийгээ холбоё" уриан дор тэмдэглэж байв.

相关新闻