"Шарын гол", "Ард кредит”, "Монгол Базальт"-ын ханш хамгийн их өсөв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 36 ХК-ийн 398,262 ширхэг хувьцааг 149,697,939 төгрөгөөр арилжив. 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 22 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. "Шарын гол" (SHG+9.47%), "Ард кредит ББСБ" (ADB+3.54%) болон "Монгол Базальт" (MBW +2.39%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол савхи" (UYN -11.61%), "Баянгол зочид буудал" (BNG -9.74%) болон "АПУ" (APU-9.06%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
1086天