Асгатын мөнгөний далд уурхайг нээхээр ажиллаж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаар тогтоолоор Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлж, улмаар тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж эхэлсэн. Далд уурхайн нөхцөл байдлыг үнэлэх ажлын хэсэг дөрвөн сарын өмнөөс ажилласан бөгөөд одоогийн байдлаар уурхайг нээх, инженерийн бэхэлгээг сэргээх, технологийн дээж бэлтгэх шатандаа оржээ.
2051天