Энэ өдөр 12.3 сая ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-18 17:55:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 18-нд I, II, III ангиллын 37 ХК-ийн 823.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 12.3 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 19 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Тээвэр дархан" (TEE+15.00%) болон "Ремикон" ХК (RMC+15.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Махимпекс" (MMX-5.73%) болон "Монгол Базальт" ХК (MBW -4.63%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.35 хувиар буурч 18923.58 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.607.625.227.362.64 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻