"Авто импекс", "Женко тур бюро"-гийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-20 16:43:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 20-нд I, II, III ангиллын 27 ХК-ийн 263.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 2.8 сая  ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Авто импекс" (AOI+12.58%) болон "Женко тур бюро" ХК (JTB+2.86%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол савхи" (UYN-12.29%) болон "Гермес центр" ХК (HRM -6.56%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.17 хувиар буурч 18891.53 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.604.651.728.985.62 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻