"Ард Даатгал", "Сүү”-гийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-17 16:43:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 17-нд I, II, III ангиллын 19 ХК-ийн 118.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 852.304 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Ард Даатгал" (AIC+1.89%) болон "Сүү" ХК (SUU+1.35%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Махимпекс" (MMX-9.84%) болон "Ремикон" ХК (RMC-8.71%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.6 хувиар буурч 18990.01 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.601.630.052.947.94 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻