“Хөвсгөл марафон -2024” тэмцээний бүртгэл эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-04-10 11:23:27

Мөрөн, 2024 оны дөрөвдүгээр  сарын 10 /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймагт гүйлтийн спортыг хөгжүүлэх, сонирхогч иргэдийн оролцоо, цар хүрээг нэмэгдүүлэх, өсвөр үеийнхний бие бялдар болон оюун санааны хүмүүжлийг дэмжих зорилгоор “Хөвсгөл марафон -2024” тэмцээнийг  4 дүгээр сарын 21-нд Мөрөн хотод зохион байгуулна.


“Хөвсгөл марафон-2024” тэмцээнд 1,5 км, 2 км, 3 км, 5 км, 10 км, 21 км гэсэн зайд оролцох иргэдийг онлайнаар бүртгэж эхэллээ.




Хөвсгөл аймгаас гүйлтийн спортоор хичээллэдэг улсад өндөр амжилт үзүүлдэг ОУХМ Д.Бадамхатан, ОУХМ Ш.Түмэнбаяр зэрэг 10 гаруй тамирчин байдаг бөгөөд гүйлтийн тэмцээнийг жил бүр зохион байгуулж, олон шилдэг тамирчин төрүүлэхийг зорьж байгаа юм.

Өнгөрсөн жил болсон “Хөвсгөл марафон-2023” тэмцээнд 10 аймгийн 400 гаруй тамирчин оролцсоноос хамгийн ахмад ОУХМ 81 настай Б.Болд 21 км-т уралдсан юм.

 

 

 

Холбоотой мэдээ