ХӨВСГӨЛ: Иргэд музейн үзмэрийг дижитал орчинд илүү сонирхон үзэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-04-08 17:00:27

Мөрөн 2024 оны дөрөвдүгээр  сарын 8 /МОНЦАМЭ/. Мөрөн хотын Чингүнжавын талбайд өнөөдөр болсон төрийн байгууллагын “Иргэдээ сонсъё” өдөрлөгт Төв музейн хамт олон онцлог үзмэрүүдээ танилцууллаа.



Энэ үеэр иргэд музейн үзмэрүүдийг дижитал орчинд илүү сонирхон үзэж байлаа.

Төв музей нь орчин үеийн технологийн виртуал орчин бүрдүүлэхээр зорьж, 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар зарим үзмэрийг бодит орчин буюу дижитал орчинд үзэх боломж бүрдүүлсэн юм.


Дижитал музей гэдэг нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар музейн үзмэр бүтээлүүдийг орчин үеийн шийдлээр хүүхэд, залуучуудад илүү ойроос бодитоор мэдрэх боломжийг олгож, соёлын өвийг сурталчлан дэлгэрүүлэх төхөөрөмжийг үзэгч үйлчлүүлэгчдэд таниулах зорилготой.



Тухайлбал иргэд Дархадын хотгорын үзэсгэлэнт газрууд, Хөвсгөл нуур, бөө мөргөлийн шүтлэг, өндөр Гонгор, Дархад цагаан адуу, Арслан зааны соёо, Уушгийн өврийн хүрлийн үеийн цогцолбор дурсгал, цаа зэргийг дижитал орчинд илүү их сонирхон үзэж байлаа.

  

Холбоотой мэдээ