Хөвсгөл нуурын мөсөнд хөдөлгөөн орсон тул зорчихгүй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-04-08 09:59:28

Мөрөн 2024 оны дөрөвдүгээр  сарын 8 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн нутгаар сүүлийн өдрүүдэд цаг агаар тогтуун дулаарч байна.

Өчигдөр Их-Уул сумын нутагт  18 градус  дулаан байлаа.

Цас хайлж, мөс нимгэрч зарим томоохон голуудын цөн түрсээр байна.



Хөвсгөл нуурын мөсөнд хөдөлгөөн орж, эрэг зах руугаа түрж шахсан байна. Иймээс иргэдийг цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.



Хөвсгөл нуур нь ихэвчлэн өвлийн дунд сарын шинийн 15-наас хойш бүрэн хөлддөг. Нуурын мөс өвлийн дунд сард 70-80 см орчим зузаантай хөлддөг бөгөөд 120-150 см орчим зузаантай болох үед хангалттай хөлдсөн гэж үзэж Мөсний баяр зохион байгуулдаг уламжлалтай.

  

Холбоотой мэдээ