Эстони-Оросын хилийг хааж болзошгүйг анхааруулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-02-14 16:46:22

ТАЛЛИН, 2024 оны хоёрдугаар сарын 14 /VOA/. "Цагаачдын урсгалаас үүдэлтэй дарамтын улмаас" Оростой залгаа хилийг хааж болзошгүй гэдгийг Эстонийн цагдаагийн газар анхаарууллаа.


“Сүүлийн долоо хоногуудад Орос улс Европын Холбооны орнууд руу нэвтрэх эрхгүй гадаадын иргэдийг Эстонийн хил рүү зориудаар илгээж байна" гэж тус газрын хэвлэлийн мэдээнд дурджээ.


Хэрэв энэ хэвээр үргэлжилбэл Эстони улс Финландын жишгийг дагаж "үндэсний аюулгүй байдал, нийтийн хэв журмыг хамгаалах үүднээс шалган нэвтрүүлэх цэгүүдийг хаана" гэдгийг анхааруулсан байна. 


Орос-Финландын хилийг 2023 оны 11 дүгээр сард хаасан бөгөөд энэ оны дөрөвдүгээр сарын 14-нийг хүртэл хаалттай хэвээр байх юм. Гадаадын иргэдийг Финландад орогнол хүсэхийг санаатайгаар дэмжиж, улс орны нөхцөл байдлыг тогтворгүй болгож байна гэж Финландын эрх баригчид ОХУ-ыг буруутгажээ.


Орос-Эстонийн хилээр нэвтэрч буй зорчигчдод "хилийг хааж магадгүй тухай" анхааруулгыг орос, англи хэлээр хэдийнээ өгөөд эхэлсэн байна. 



Холбоотой мэдээ