БАЯН-ӨЛГИЙ: Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд аймгийн харцага Д.Бейбит түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-01-13 11:55:07

Өлгий, 2024 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ажлын алба, Биеийн тамир, спортын газар, аймгийн Үндэсний бөхийн холбоо хамтран Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр, шинэ Үндсэн хууль баталсны 32 жилийн ойд зориулан үндэсний бөхийн барилдаан зохион байгууллаа.


Тус барилдаанд аймгийн арслан М.Аманбек, аймгийн харцага Д.Бейбит, Х.Танирберген, аймгийн начин Б.Сундуй, М.Өзгерис, Ж.Бахытжан, Д.Алтынбек, Т.Ардагер, Х.Оразахын, Е.Жандаулет, А.Айбек нар манлайлсан хүчит 64 бөх уран мэхээ уралдуулан барилдсанаас тус аймгийн Ногооннуур сумын харьяат, "Ахсу рашаан" компанийн бөх, аймгийн харцага Д.Бейбит түрүүлэв.


Цэнгэл сумын харьяат, аймгийн арслан М.Аманбек үзүүрлэж, Алтанцөгц сумын харьяат, аймгийн начин М.Өзгерис, Ногооннуур сумын харьяат, аймгийн начин Д.Алтынбек нар шөвгөрлөө. 

Холбоотой мэдээ