БАЯН-ӨЛГИЙ: Мэргэжлийн боловсролын сургуулийн төгсөгчдийг Япон Улсад гэрээгээр ажиллуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-01-05 17:13:52

Өлгий, 2024 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн боловсролын сургуулийг төгссөн 18-35 насны иргэдийг Япон Улсад гэрээгээр ажиллуулна.


Тус ажлыг "Наран шожи Монголиа" компани хариуцсан зохион байгуулж байгаа ба япон хэлний N5 түвшний мэдлэгтэй иргэд бүртгүүлэх боломжтой аж.


Хэлний зохих шаардлагыг хангасан, эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн иргэд тухайн улсад 3 жилийн хугацаанд барилга, хот тохижилт, хөдөө аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллана.


"Япон Улсад ажиллах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс бүртгэж байгаа. Бүртгүүлсэн иргэдийг хэлний бэлтгэлд хамруулж, зохих мэдлэг эзэмшсэн хүмүүст гэрчилгээ олгоно. Дараа нь Япон Улсаас ирсэн ажлын байрны захиалгын дагуу тус улсын Токио, Чиба, Осака, нагоя, Ёкохама, Кобэ, Киото, Кавасаки, Фүкүока, Саппоро зэрэг хотод илгээнэ. Баян-Өлгий аймгийн иргэдийг Япон Улсад ур чадварын дадлагажигчаар ажиллуулах ажлыг бүтэн жилийн турш зохион байгуулна" гэж компанийн төлөөлөгч Х.Гүлмира хэллээ.  

Холбоотой мэдээ