Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-08-25 12:23:10

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын иргэн 33 настай, эрэгтэй Ө Хөх хөтөл багийн “Алаг толгой” гэдэг газарт хадлан хадаж байгаад энэ сарын 18-ны өдрийн 23:00 цагийн орчимд гэр рүүгээ мотоциклтой яваад сураггүй болсон талаар мэдээлсэн.

Энэ талаарх дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар 19-ний өдрийн 14:20 цагт хүлээж авсан байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт таван өдрийн турш эрэн хайх ажиллагаа зохион байгуулжээ. Тухайн хугацаанд хэд хэдэн удаа голд завиар урсаж, шумбалт хийжээ. Мөн голын эрэг дагуу явганаар самналт хийсэн байна.

Гэхдээ үр дүнд хүрээгүй тул сураггүй болсон иргэний ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, эрэн хайх ажиллагааг энэ сарын 24-ний өдрийн 19:05 цагаас зогсоожээ.

Холбоотой мэдээ